Showing posts with label Ариун Сүнс,аврал,гэрчлэл,Есүс,Библи. Show all posts
Showing posts with label Ариун Сүнс,аврал,гэрчлэл,Есүс,Библи. Show all posts

2020/04/21

БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (1)

БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (1)
 Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй бөгөөд хүний үүргийг л биелүүлсэн юм. Иохан Эзэний замыг тавигч байсан хэдий ч Бурханыг төлөөлж чадаагүй юм; тэр ердөө Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байлаа. Есүс баптисм хүртсэний дараа Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ. Дараа нь Тэр Өөрийн ажлыг эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл, Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг эзэмшсэн, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—энэ нь заримдаа сул, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнд баптисм хүртээсний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал болон алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан, иймээс Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, хүчит үйлс үзүүлж чаддаг байсан бөгөөд Түүнд хүч чадал, эрх мэдэл байлаа, учир нь Тэр шууд Бурханы Өөрийн өмнөөс ажиллаж байсан билээ; Тэр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр Бурхан Өөрөө байсан юм; энэ бол эргэлзээгүй. Ариун Сүнс Иоханыг ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, мөн түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс үүнийг нь зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсний төлөөлөл байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч хэрвээ хүн Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол биш үү? Бусад нь түүнийг өргөмжилж байсан ч хүн Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хөнгөхнөөр зөвшөөрөхгүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, хүссэнээрээ Бурханыг төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил хэмжээтэй байв. Иоханаас хүссэн бүхэн нь Есүсийн замыг тавигч байж, Түүнд зориулан зам тавих явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс түүний зам тавих ажлыг л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр зүйл хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд тэрээр зам тависан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил нь зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжиж байв. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс түүний ажлыг үнэхээр дэмжиж байсан нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал нь зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэр өөр ажил хийж огт чадахгүй байсан, учир нь тэр бол Есүс биш, харин замыг тависан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрсөн ажил бүр ч илүү чухал юм. Иохан тухайн үед хангинасан гэрчлэл хүлээн аваагүй гэж үү? Түүний ажил ч бас асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс илүү гараагүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсээр ашиглагдсан хүн байсан ба Бурханыг шууд төлөөлж чадаагүй, иймээс түүний хийсэн ажил хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам тавих ажлаа дуусгасны дараа түүний гэрчлэлийг хадгалах хэн ч байгаагүй, ямар ч шинэ ажил түүнийг дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан юм.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...