Showing posts with label Аврагч,сайн мэдээ,шүүлт,Бурханы дуу хоолой,Христ.. Show all posts
Showing posts with label Аврагч,сайн мэдээ,шүүлт,Бурханы дуу хоолой,Христ.. Show all posts

2020/03/27

“Шууданч тагтаа” чухал мэдээ авчирлаа

Су Жие, Хятад

1999 оны нэг өдөр, цуглаан дууссаны дараа пастор надад дөхөж ирээд, “Су Жие, чамд захиа ирсэн” гэлээ. Би үүнийг хармагцаа Шаньдунд байгуулсан чуулганаас маань ирсэн гэдгийг мэдэв. Захиаг аваад, харихаар алхах замдаа: “Энэ захиа их зузаан юм, тэдэнд зарим нэг бэрхшээл тулгараа юм болов уу?” гэж бодлоо.

Би гэртээ ирээд, хүлээж тэвчилгүй захиаг нээж, ингэж бичсэн байхыг харав: “Су эгч, та Эзэн дотор амар амгалан байх болтугай! Би танд зарим нэг гайхалтай мэдээ дуулгахаар бичиж байна: Бидний өдөр шөнөгүй хүсэн эрмэлздэг Аврагч, Эзэн Есүс маань эргэн ирсэн. Тэр аль хэдийн махбодод эргэн ирсэн ба Өөрийн үгээр хүмүүсийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг Хятадад хийж байгаа; Тэрээр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн… Та Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы мөртэй хөл нийлүүлнэ гэж би найдаж байна. Та юу ч хийсэн бай, Бурханы эцсийн өдрүүдийн авралын энэ боломжийг битгий алдаарай.” Энэ хүртэл уншмагцаа би: Тэд үнэн хэрэгтээ ямар ч бэрхшээлтэй тулгараагүй, харин Зүүний Аянгад итгэсэн байх нь! хэмээн цочирдлоо. Би энэ захиаг хэн бичсэнийг мэдэхийг ихэд хүссэн тул хурдхан шиг сүүлчийн хуудсыг эргүүлэв. Энэ захиаг Мэн ах бичсэн болж таарсан бөгөөд төгсгөлд нь чуулганы бүх ах, эгч нарын гарын үсэг байлаа. Би захиаг уншиж дуусаад мэгдэн цочирдов. Хэвийн байдалдаа орохын өмнө би хэсэг гөлөрч, дотроо ингэж бодов: “Зүүний Аянга Эзэнийг эргэн ирсэн гэж гэрчилдэг бөгөөд нэлээд хэдэн урсгалын олон сайн, тэргүүний хонийг хулгайлсан. Шаньдуны чуулганы Мэн ах ч бас Зүүний Аянгад итгэх юм гэж би хэзээ ч бодсонгүй. Энэ чуулганы ах, эгч нарыг бүгдийг нь Зүүний Аянга хулгайлжээ. Яах вэ?” Энэ талаар бодоод бүр ч их яарсан боловч Шаньдун руу явахад хэтэрхий хол байсан ба би эндхийн ажилдаа маш завгүй байлаа. Яг тэр үед би явж чадахгүй байв. Арга мөхөстсөн би уйлж, Эзэнд ингэж залбирахаас өөр яаж ч чадсангүй: “Эзэн минь! Энэ ах, эгч нар Танд тийм ч удаан итгээгүй бөгөөд тэдний суурь хараахан тогтвортой биш. Тэднийг хамгаалаач…”

Дараа нь би Библиэс хайж, үзэг цаас нийлүүлэн эхний захиагаа тэдэнд бичлээ. Захиандаа би ингэж бичив: “Есүс Христ дэх ах, эгч нар минь, би та нарт сэрэмжтэй байхыг зөвлөе. Паул: ‘Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна: Тэр бол өөр сайн мэдээ биш; харин та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулах зарим хүн байгаа. Харин бид эсвэл тэнгэрэлч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг. Өмнө нь бидний хэлсэнчлэн, би одоо дахин хэлье, та нарын хүлээж авснаас өөр сайн мэдээг хэн нэгэн та нарт номловол тэр хараагдаг’ (Галат1:6-9). гэж хэлсэн. Ах эгч нар минь, та нарыг Эзэний өмнө авчрах амаргүй байсан; та нар Эзэнээс ийм хурдан урваж яаж чадаж байна аа? Та нарын биеийн хэмжээ хэтэрхий жаахан, бусад замуудыг дураараа бүү сонс! Та нар намайг сонсох ёстой, учир нь та нартай миний хуваалцсан зүйл бол үнэн зам юм. Зөвхөн Эзэн Есүс Христ л бидний Аврагч. Та нар үүнийг үүрд баримтлах ёстой…” Бичиж дуусаад найман хуудас захиа руугаа харсны дараа л би тайвширсан юм: Тэгээд дотроо ийнхүү бодлоо: Би бичих хэрэгтэй бүхнээ бичиж, шалгах хэрэгтэй бүх бичвэрээ шалгаж, өгөх ёстой зөвлөгөө болон зоригжуулалтын үгээ ч бичлээ. Үүнийг уншсаныхаа дараа тэд гарцаагүй надад хариу бичиж, өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрөх болно гэж би итгэж байна.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...