Ѳдѳр тутмын Бурханы үг “Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой” (Эшлэл 2)
Хүмүүс Бурханы үгийг мэдрэх үйл явц нь махан биед Бурханы үг гарч ирэхийг мэдэхтэй ижил үйл явц юм. Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ их мэдэрнэ, тэд Бурханы Сүнсийг төдий чинээ их мэдэх болно; Бурханы үгийг мэдэрснээр дамжуулан хүмүүс Сүнсний ажлын зарчмыг ухаарч, бодитой Бурханыг Өөрийг нь мэдэж авдаг. Үнэндээ Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авах үедээ Тэр тэдэнд бодитой Бурханы үйл хэргийг мэдэгдэж байдаг; бие махбод болсон Бурханы бодит ач холбогдлыг хүмүүст харуулж, Бурханы Сүнс хүний өмнө бодитоор илэрсэн гэдгийг тэдэнд харуулахын тулд Тэр бодитой Бурханы ажлыг ашиглаж байгаа. Хүмүүс Бурханаар авхуулж, Бурханаар төгс болгуулах үед бодитой Бурханы илэрхийлэл тэднийг байлдан дагуулж, бодитой Бурханы үг тэднийг өөрчилж, Өөрийн амийг тэдэн дотор өгч, Тэр юу болох (Тэр хүн чанарын хувьд хэн болох эсвэл Тэр бурханлаг чанарын хувьд хэн болохын аль алинаар) гэдгээр тэднийг дүүргэж, Түүний үгийн мөн чанараар тэднийг дүүргэж, Түүний үгийг амьдран харуулахад тэднийг хүргэдэг. Бурхан хүмүүсийг олж авах үедээ, хүмүүсийн дутагдалтай байдалтай харьцахын тулд, тэдний тэрслүү зан чанарыг шүүж, илчлэхийн тулд бодитой Бурханы үг, айлдварыг голчлон ашиглан хийдэг ба хэрэгтэй зүйлээ олж авахад тэднийг хүргэж, Бурхан хүмүүсийн дунд ирсэн гэдгийг тэдэнд харуулдаг. Хамгийн чухал нь бодитой Бурханы хийсэн ажил нь хүн бүрийг Сатаны нөлөөнөөс аварч, бохир заваан газраас тэднийг холдуулж, тэдний ялзарсан зан чанарыг зайлуулж байгаа. Бодитой Бурханаар авхуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол нь бодитой Бурханыг үлгэр жишээ, дуурайллаа болгон, энгийн хүн чанараа амьдран харуулж, Түүний хэлсэн бүхнийг хэрэгжүүлж, бодитой Бурханы үг, шаардлагуудын дагуу өчүүхэн төдий ч хазайлт, холдолтгүйгээр хэрэгжүүлж, Түүний хүссэн юуг ч биелүүлэх чадвартай байх явдал юм. Ийм байдлаар Бурхан чамайг олж авах болно. Бурхан чамайг олж авах үед чи зөвхөн Ариун Сүнсний ажлыг эзэмшихгүй; ихэнхдээ чи бодитой Бурханы шаардлагыг амьдран харуулах чадвартай байна. Ариун Сүнсний ажилтай байна гэдэг нь чамд амь байна гэсэн үг биш. Гол зүйл нь чи бодитой Бурханы шаардлагын дагуу үйлдэж чадах уу, үгүй юү гэдэг бөгөөд энэ нь Бурхан чамайг олж авч чадах эсэхтэй холбоотой. Эдгээр зүйл нь махан бие дэх бодитой Бурханы ажлын хамгийн том утга учир юм. Өөрөөр хэлбэл, Бурхан үнэхээр, бодитоор махбодоор гарч ирж, хүмүүст тодорхой, амьд харагдаж, махан биеэр Сүнсний ажлыг бодитоор хийж, махан биеэр хүмүүст үлгэр дуурайл болсноороо бүлэг хүмүүсийг олж авдаг. Бурхан махан биетэй ирэх нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махан биед бодит болгох, Түүнийг харах, хүрэх боломжийг хүмүүст олгох юм. Ийм байдлаар Түүгээр бүрэн дүүрэн болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг мэдэж чадахгүй байж хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадах ба Бурханы үгийг бодитой болгож чадахгүй. Бурхан Өөрийн олж авсан хүмүүстээ үлгэр жишээ болон үйлдэхийн тулд л газар дээр ирсэн; зөвхөн ийм байдлаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба зөвхөн тэр үед л Бурхан чамайг жинхэнээсээ олж авах болно.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
No comments:
Post a Comment