Христийн сүмийн дуу “Бурханы ирэхийг хэн ч мэдэхгүй” Эрэгтэй гоцлол дуу
Бурханы ирэхийг хэн ч мэдэхгүй,
Түүнийг ирэхэд хэн ч угтан авахгүй.
Яг үнэндээ Бурхан юу хийхийг
Бурхан ирээдүйд юу хийхийг хэн ч үл мэднэ.
Хүний амьдрал өөрчлөгдөөгүй,
зүрх сэтгэл өдөр хоногууд хэвээр.
Тэр бидний дунд эгэл хүн мэт,
Бурхан хүнтэй адил мэт амьдардаг,
хамгийн даруу, энгийн итгэгчийн эгэл амьдралаар оршино.
Түүнд өөрийн эрэл, өөрийн зорилгууд бий.
Хүмүүст заяадаггүй бурханлаг чанар Түүнд буй.
Хэн ч түүний бурханлаг чанарыг хардаггүй,
Түүний мөн чанарыг хүмүүсээс ялгаж чаддаггүй.
Түүнтэй бид огт айдасгүй хамт амьдардаг,
Тэр бидний нүдэнд эгэл жирийн итгэгч шиг харагддаг.
Тэр бидний алхам бүрийг хардаг,
Түүний нүдний өмнө
бүх бодол, санаа, үйл хэргүүд ил байдаг.
Бурханы оршин тогтнолыг хэн ч сонирхдоггүй,
Түүний үйлс, үйлдэл хэргийг хэн ч төсөөлдөггүй,
Түүний хэн болохыг тэдний хэн нь ч анзаарч, мэддэггүй.
Бурхан бидэнд огт хамаагүй мэт бид эрлээ үргэлжлүүлдэг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment