2018/10/11

Бурханы дуу хоолой | “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал” | Уран уншлага



Бурханы дуу хоолой | “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний төлөө хийх ёстой ажлаа хийх боломжгүй байх болно. Хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэддэггүй бол Түүнд хүндлэл, айдас үзүүлэх боломжгүй байх ба оронд нь харин жишимгүй хуумгай байдал, булзаарал, түүгээр ч үл барам засаршгүй доромжлолыг л үзүүлэх болно. Хэдийгээр Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал агаад Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг үл ойшоож болохгүй боловч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, гүнзгий судлаагүй юм. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг ч үл тоомсорлодог нь харахад илт байдаг. Хэрэв Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол та нар Түүний зан чанарыг хялбар уурлуулах болно. Тийм зөрчил нь Бурханыг Өөрийг нь хилэгнүүлэхтэй адилхан бөгөөд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарлигийн эсрэг үйлдсэн гэм буруу болдог. Бурханы мөн чанарыг мэдсэнээр Түүний зан чанарыг ойлгодог бөгөөд Бурханы зан чанарыг ойлгохын хамтаар захиргааны зарлигийн талаар ойлголттой болдгийг одоо чи ухаарах учиртай. Мэдээж, захиргааны зарлигийн олон нь Бурханы зан чанарыг товч дурддаг боловч Түүний зан чанарыг тэдгээрт бүхэлд нь илэрхийлдэггүй. Иймд та нар Бурханы зан чанарын талаарх өөрсдийн ойлголтыг илүү нэг алхам гүнзгийрүүлэх хэрэгтэй.” Анхны видео линк: Бурханы дуу хоолой | “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал” | Уран уншлага


No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...