Лиу Жен бол 78 настай, хөдөөний энгийн гэрийн эзэгтэй. Бурханд итгэснийхээ дараа Түүний үгийг уншиж, Түүнийг магтсан дуу дуулж, ах эгч нартайгаа байнга цуглаж, үнэний талаар нөхөрлөл хийхээс тэр зүйрлэшгүй баяр жаргалыг мэдрэх болсон юм... Гэвч сайн зүйл хэзээ ч удаан үргэлжилдэггүй. Тэрээр өөрийг нь аймшигтай хэцүү байдалд оруулсан Хятадын Коммунист Намд баривчлагдаж, хавчигддаг. Цагдаа түүнийг гурван удаа хэсэг дээрээ аваачин байцаасан бөгөөд дахин Бурханд итгэхгүй байхыг анхааруулдаг. Тэд түүнийг ажиглаж, айлган сүрдүүлэхийн тулд гэрт нь очдог. Хятадын Коммунист Намын дарамтын дор нөхөр, хүү, бэр нь түүнийг Бурханд итгэхийг эсэргүүцэж, хязгаарладаг. Энэ зовлонгийн үеэр тэр Бурханд үнэхээр итгэж, найдсан ба Бурханы үг түүнд итгэл, хүч чадал өгч, хавчилт шахалт, гай зовлонгийн дунд хатуу зогсох боломж олгосон юм. Зовлон нь туйлдаа хүрч арга мөхөстөх үедээ тэр Бурханаас яаралтай туслахыг гуйдаг. Тэр түүний залбирлыг сонсоод түүнд зам нээж өгдөг. Нэг орой тэр гэнэт ухаан алдаад, сэрдэггүй. Эмч, түүнийг аварч чадахгүй, түүнээс хагацахад бэлд гэж гэр бүлийнхэнд нь хэлдэг, гэвч 18 цагийн дараа тэр гайхалтай сонин байдлаар ухаан ордог. Төгс Хүчит Бурханы энэхүү ид шид түүний эргэн тойрныхныг гайхшруулж, түүнд шинэ зам нээдэг. ... Энэ явдлын дараа хүний амьдрал тодорхой биш—бидний хэн ч амьдралаа хянадаггүй—зөвхөн Бурхан хүний хувь заяаг захирч, бидний амь, үхэл, аз, азгүйтэл зэргийг гартаа барьдгийг тэр ойлгосон юм. Тэр бас биднийг хамгаалж, туслахад бэлэн байдаг ба бид зөвхөн Түүнд л итгэж, найдаж болно!
Subscribe to:
Post Comments (Atom)
Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна
Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...
-
Муи, Өмнөд Солонгос “ Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг Гэмгүй ариун хүн ...
-
Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы гарт байдаг” (Praise and Worship) Бурхан нэгэнтээ ийм үг хэлсэн: Бурхан хэлсэндээ хүрч, амласнаа биел...
-
Христийн чуулганы кино “Урхи зангыг сэт цохь” Бурхан хятадад байна (Монгол хэлээр) 2000 жилийн өмнө, Эзэн Есүс золин авралын ажлыг хийх ...
No comments:
Post a Comment