Showing posts with label хаанчлал, Библи,үнэн,Эзэн Есүс,Төгс Хүчит Бурхан.. Show all posts
Showing posts with label хаанчлал, Библи,үнэн,Эзэн Есүс,Төгс Хүчит Бурхан.. Show all posts

2020/06/23

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад

Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлалд орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэх явдал билээ. Ирээдүйд бидэнд зориулж Эзэний бэлдэх газар тэнгэрт байдаг бөгөөд тэнд алтан талбай, хаш чулуун ханатай, эрдэнэсийн чулуу хаа сайгүй гялтганаж, бид амийн модны жимсийг идэж, амийн голын усыг ууж чадна, мөн ямар ч өвчин шаналал, нулимс, уй гашуу байхгүй, бүгд эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн байна гэж пастор номлолдоо хэлэхийг сонсох бүрдээ би асар их сэтгэл хөдлөл, баяр хөөрт автдаг байв. Энэ нь миний маш их хүсэн хүлээж байсан газар бөгөөд газар дээрх зүдэргээт, уй гашуут амьдрал зүрх сэтгэлийг минь үнэхээр ихэд туйлдуулж орхисон байсан юм. Иймээс би сайн мэдээ түгээн гадуур явж, Эзэний төлөө өөрийгөө урам зоригтойгоор зарлагадаж байлаа; би сайн мэдээ түгээж, чуулганууд байгуулсан бөгөөд энэ нь хэчнээн шаналгаатай, хэцүү болсон ч гэсэн хэзээ ч амсхийж байгаагүй юм. Ялангуяа бид эцсийн өдрүүдэд байгаа ба Эзэн биднийг бүгдийг нь тэнгэрлэг гэр лүү маань аваачихаар удахгүй эргэн ирнэ гэдгийг мэдэж байсан тул би хавьгүй илүү идэвх санаачилгатай ажиллаж, өөрийгөө зарлагадаж байлаа.

Нэг өдөр би ээжтэйгээ уулзахаар охин дүүгийнхээ гэрт очсон бөгөөд намайг явах гэж байтал дүү маань нэг ном өгч, анхааралтай уншаарай гэж шавдуулав. “Дүүгийн өгсөн энэ ном сүнслэг ном байх учиртай, сүнс минь яг одоо нэлээн ангаж хатсан санагдаад байгаа. Би Эзэний байгааг мэдрэхгүй, Библи унших үедээ ямар ч гэрэлтүүлэлт олж авахгүй байгаа. Би харихаараа энэ номыг сайтар унших хэрэгтэй. Магадгүй үүнээс бага зэрэг хангалт авах байх” гэж би бодов. Гэртээ харьсныхаа дараа би тэр номыг нээн уншиж эхэлсэн бөгөөд нэг л мэдэхэд сэтгэл татагдсан байлаа. Тэр номыг унших тусам улам уншмаар санагдаж, эдгээр үгэнд гэрэл байгааг, Ариун Сүнсний гэгээрлийг агуулж байгааг, бас эдгээр үгийг энгийн хүн хэлэх аргагүй болохыг төдий чинээ их мэдрэв. Тэр номыг уншсаны дараа Библийг урьд нь уншаад ойлгоогүй зарим үнэнийг ойлгож авсан ба дотроо ойлгомжтой байдал, таашаалыг мэдэрсэн юм. Би Эзэнд залбирч, ойртон очихыг хүссэн ба итгэл маань нэмэгдэж, сүнслэг байр байдал минь улам бүр сайжирлаа. “Ариун Сүнсний ажил л хүнийг итгэл, хүч чадлаар хангаж, хүний сүнсэнд хангалт, тэжээл өгч чадна. Энэхүү номон дахь үг Ариун Сүнснээс ирсэн нь гарцаагүй” гэж бодогдов. Үр дүнд нь би өглөө бүр сэрээд юун түрүүнд энэ номыг уншдаг болсон юм.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...