Showing posts with label Эзэн Есүс,Төгс Хүчит Бурхан,сайн мэдээ,Ариун Сүнс,үнэн.. Show all posts
Showing posts with label Эзэн Есүс,Төгс Хүчит Бурхан,сайн мэдээ,Ариун Сүнс,үнэн.. Show all posts

2020/06/20

Эзэнийг эргэн ирэхэд нь би угтан авлаа

Чуанян, Америкийн Нэгдсэн Улс

 2010 оны өвөл би Америкийн Нэгдсэн Улсад маш их даарч билээ. Салхи шуурга, цас хосолсон хахир хүйтний хажуугаар зүрх сэтгэлийг минь “хүйтэн жавар” нөмөрсөн нь бүр ч ноцтой явдал байсан юм. Дотоод засал чимэглэлийн бизнес эрхэлдэг над шиг хүмүүсийн хувьд өвөл бол жилийн хамгийн хүнд цаг үе байдаг. Учир нь өвөл эхлэнгүүт хийх ажил бараг гардаггүй, тэр ч байтугай бид ажлаа алдахад хүрдэг юм. Тэр жил миний хувьд Америкийн Нэгдсэн Улсад өнгөрүүлсэн анхны жил байсан бөгөөд шинэхэн цагаач надад бүх зүйл танил бус санагдаж байлаа. Байр түрээслэх, ажил олохын аль аль нь амаргүй байсан бөгөөд өдөр хоногууд хүндрэл бэрхшээлээр дүүрэн байв. Би бүр шалдаа бууж, байрныхаа түрээсийг төлөхийн тулд мөнгө зээлэхэд хүрсэн юм. Ийм бэрхшээлтэй тулгарсан би сэтгэлээр унаж, ингэж амьдрах үнэхээр хүнд санагдав. Шөнөдөө цэв хүйтэн хана руу хараад маш их гуньж, гагцхүү уйлахыг л хүсдэг байлаа. Нэгэн өдөр гуниг, шаналалдаа автаад үлбийн алхаж байхад минь Эзэн Есүсийн сайн мэдээ түгээж байсан хүн надад карт өгөнгөө: “Эзэн Есүс танд хайртай. Ах аа, манай чуулганд ирж, Эзэний сайн мэдээг сонсоорой!” гэж хэлэв. “Яг одоо хийх зүйлгүй юм чинь очоод сонссон ч яах вэ дээ. За тэгье. Ямартай ч хийх зүйлтэй боллоо” гэж би дотроо бодов. Ингээд л би сүм рүү орсон юм. Эзэн Есүсийн хэлсэн дараах үгийг пастор чангаар уншиж байгааг сонслоо: “Бурхан дэлхийн хүмүүсийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн болохоор Түүнд итэдэг хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” (Иохан 3:16). Үүнийг сонсоод Эзэний хайранд сэтгэл минь маш их хөдөлж билээ. Юу мэдэрснээ би тодорхой тайлбарлаж чадахгүй ч Эзэний хайр бодитой, энэ дэлхий дээр олдох ямар ч хайрыг давсан хайр гэдгийг мэдэрч чадсан юм. Шаналалд автсан зүрх сэтгэл минь ихээхэн тайтгарлаа. Иймээс би Эзэн Есүст чин сэтгэлээсээ итгэхээр шийдсэн юм. Хожим нь ням гараг бүр цуглаанд идэвхтэйгээр оролцдог болж, ийнхүү идэвхтэй эрэлхийлснээр төд удалгүй чуулганы хамтран зүтгэгч болов.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...