2019/11/27

Нөхөр нь урвасны дараа зовлонгийн манангаас нь Бурхан аврав

Дараа нь Хон’эр Төгс Хүчит Бурханы Чуулганд явж, Бурханы үгийг уншиж, үнэний тухай нөхөрлөн, ах эгч нартайгаа хамт Бурханыг магтан дуу дуулж эхэллээ. Тэд бүгд эелдэг найрсаг бөгөөд бусдад чин сэтгэлээсээ ханддагийг Хон’эр олж харав. Тэд илчилсэн завхралаа энгийн, үнэнч байдлаар уудалж, дараа нь Бурханы үгийн дагуу тухайн завхралыг задлан шинжилж, Бурханы дуртай үнэнч хүмүүс байхаар эрэлхийлж чаддаг байлаа. Хэн нь ч хэнийгээ шоололгүй бие биедээ туслан, нэг нэгэндээ тэжээл өгдөг байв. Царай болгон аз жаргалтай инээмсэглэлээр бялхаж байлаа. Хон’эр энэхүү чин үнэнч, баяр баясалтай уур амьсгалын нөлөөнд автан, урьд өмнө өөрт нь хэзээ ч байгаагүй тэрхүү томоохон гэр бүлийн дотор нэг ёсны тайвшрал, эрх чөлөөг олж авчээ. Урт удаан хугацаанд мэдрээгүй халуун дулааныг, гэртээ харих тэр мэдрэмжийг дахин олж авлаа. Зовуурь нь өдөр ирэхийн хэрээр намдаж, аажмаар царайд нь инээмсэглэл тодорч эхэллээ. Тэрээр эртнээс будилж ирсэн зүйлсийнхээ хариуг Бурханы үгэн дотроос олж, өөрийнхөө зовлон шаналлын уг үндсийг мэдэж авчээ. Тэгээд Бурханы үгэнд ингэж бичсэн байгааг олж харав: “Үнэн хэрэгтээ Бурханы бүтээл дэх тоо томшгүй олон зүйлсээс хүн хамгийн дорд нь юм. Хэдий тэр бүх зүйлсийн эзэн нь боловч тэдгээрийн дундаас Сатаны заль мэхэнд автсан цорын ганц зүйл бөгөөд үүний завхруулалтанд эцэс төгсгөлгүйгээр урхидуулдаг цорын ганц зүйл нь хүн билээ. Хүн хэзээ ч өөрийгөө захирч байгаагүй. Ихэнх хүмүүс Сатаны бохир, заваан газарт амьдарч, түүний доог тохуу дунд шаналж байна; энэ нь тэднийг хүний ертөнц дэх бүх муу ёр, бүх зовлон бэрхшээлийг туулж, хагас үхлүүд байдалтай болтол нь ийм маягаар тохуурхдаг. Тэднээр тоглосныхоо дараа Сатан тэдний хувь заяаг төгсгөдөг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс). “Энэ бүх хандлагууд нь ар араасаа хорон муу нөлөөгөө хэрэгжүүлдэг ба дийлэнх хүмүүс одоо шулуун шударга байдал, хүн чанаргүй болсон, мөн тэдэнд ёс зүй бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж бид хэлж болохуйц хэмжээнд хүртэл тэдгээр нь хүнийг тасралтгүй доройтуулж, тэдний ёс суртахуун, тэдний зан аашийг улам бүр дордуулсан” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас). “Урьд өмнө нь ихэнх хүмүүс бусдаас урвах ямар нэгэн зүйл хийж байсан учраас та нар бүгд “урвалт” гэдэг үгийг мэднэ, нөхөр нь эхнэрээсээ урвах, эхнэр нь нөхрөөсөө урвах, хүү нь эцгээсээ урвах, охин нь эхээсээ урвах, боол эзнээсээ урвах, найзууд нэг нэгнээсээ урвах, хамаатнууд нэг нэгнээсээ урвах, худалдаачид худалдан авагчдаасаа урвах гэх мэтчилэн. Эдгээр бүх жишээнд урвалтын мөн чанар байна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс). “Хүний уг чанар бол тэдний амь, энэ бол амьд үлдэхийн тулд тэдний итгэж найддаг зарчим юм, тиймдээ ч тэд үүнийг өөрчлөх боломжгүй. Яг л урвалтын уг чанар шиг хэрвээ та нар хамаатан эсвэл найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чадаж байгаа бол энэ нь таны амийн нэг хэсэг бөгөөд таны төрөлхийн уг чанар гэдгийг баталж байгаа хэрэг юм. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй зүйл.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс)

Хүний бүх зовлон Сатаны завхралаас эхтэй бөгөөд бүх хүн ёрын муу нэвчсэн том тогоон дотор амьдардаг гэдгийг Хон’эр Бурханы үгээр дамжуулан ойлголоо. “Эдлэн газраа сайн авч яв, хажуугаар нь бас наргиад ав”; “Амьдрал гэдэг богинохон. Амьд дээрээ наргиж цэнгэ”; “Амьдрал богинохон болохоор өнөөдрийн зугааг бүү алд”; “Арван эрийн ес нь зугаацдаг, арав дахь нь зүгээр л тэнэг байдаг” гэх зэрэг Сатаны ёрын муу санаагаар бид бөмбөгдүүлдэг. Эдгээр нь, эр хүн өөр эмэгтэйтэй уулзаж, нууц амрагтай байна гэдэг бол хүлцэж болохуйц хэрэг бөгөөд байр суурийн тэмдэг гэх утгатай байдаг. Түүнчлэн уруу таталтаар бялхсан зугаа цэнгэлийн газрууд томоохон гудамжнаас эхлээд жижигхэн зөрөг зам хүртэл хаа сайгүй байдгаас үүдэн хүмүүс ёрын муу махан биеийн зугаа цэнгэлд ташуурахад маш амархан болдог. Олон хүн ганц шөнийн зугаа, гэр бүлээс гадуурх харилцаанд ичгүүр сонжуургүйгээр ордог. Тэд ямар ч хүний төрхгүй болтлоо ёрын муу, завхарсан болж, ийм их доройтсон байдаг. Хүмүүс 
үнэнийг ойлгодоггүй бол сайн муу, сайхан муухайг огт ялган таних чадваргүй байхын зэрэгцээ эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгаж огт чаддаггүй. Аливаа зүйлийн талаарх тэдний харах өнцөг нь гажууд бөгөөд ёрын муу зүйлийг шулуун шударга, хүндтэй хэмээн үздэг. Тэгээд ердөө л махан биеийн хүслээ хангахын тулд андгай тангаргаасаа ухарч, гэр бүлээсээ урваж, хүний эзэмших ёстой хүн чанар, эрүүл ухаан, ёс суртахуун, нэр төрөө алддаг. Тэд Сатаны эзэмшилд амьдран, махан биеэ бүрэн зугаацуулж, таашаал эрэлхийлж, цадиггүй хүслээ гүйцэлдүүлэх гэдэг. Энэхүү ёрын муу нийгмийн талаар Хон’эр жаахан бодож үзлээ. Нөхөр нь эхнэрээсээ, эхнэр нь нөхрөөсөө урвана гэдэг нийтлэг үзэгдэл; ёрын муу чиг хандлагын муу нөлөөн дор үнэнээр дулимаг хүмүүс эдгээр зүйлийг огт эсэргүүцдэггүй. Тэд өөрийн эрхгүй энэхүү ёрын муу бодлын нөлөөнд орж, махан биеийн зуурдын хүслийг л хангахын тулд хариуцлага, ёс суртахуун, шударга ёс болон мөс чанараа уландаа гишгэдэг. Тэд ханиа хөсөр хаяж, гэр бүлдээ сэтгэлийн асар их шарх өгч, магадгүй насан туршийн зовлон ч авчирдаг. Нөхөр нь ч бас энэхүү ёрын муу сатанлаг чиг хандлагын хохирогч байсныг Хон’эр олж харжээ. Нөхөр нь хэчнээн хайр халамжтай байсан, мөн нөхөртэйгөө хамт ердөө л бие биеэ гэсэн хайр, сэтгэл, аз жаргал, эв найрыг эрэлхийлдэг байсан болохоос биш, материаллаг эд баялаг хэзээ ч хөөцөлддөггүй байсан тухайгаа Хон’эр бодлоо. Гэвч чинээлэг болмогцоо нөхөр нь үйлчлүүлэгчдийг байнга зугаацуулж, нэг зугаа цэнгээний газраас нөгөөд хэсүүчилж эхэлжээ. Тэгээд эдгээр ёрын муу хандлагын урхийг тэсэж чадалгүй, завхай зайдан амьдарч эхэлсэн юм. Гэр бүлээс гадуур харилцаанд орж, өөрийнхөө махан биеийн хуял тачаалыг л хангах тухай бодон цадиггүй хүслийнхээ дагуу амьдарч байж. Тэрээр гэр бүлээ байтугай эхнэрийнхээ сэтгэлийг ч хайхарсангүй. Үүнээс үүдэн гэр орон нь сүйрч, салж хагацахад хүрчээ. Хорин жил гаруй хуваалцсан хайр сэтгэл нь тэдгээр ёрын муу чиг хандлагын өмнө өчүүхэн цохилтыг ч даалгүй, маш хэврэг санагдсан билээ. Энэ бүхэн нь Сатан хүнийг завхруулсны үр дүн байсан бус уу?

Хон’эр Сатаны завхралд маш гүн гүнзгий автаж, гэр бүлийн эв найр, хамтдаа өтлөн, “үхтлээ хамтдаа” байх хайр сэтгэлийг үргэлж эрж хайж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тийм гэрлэлт бол амьдрал дахь цорын ганц аз жаргал хэмээн бүсгүй бодож явсан билээ. Тэгээд нөхөр нь гадуур хэсүүчлэх болсны дараа сүйрсэн хайр сэтгэлээ аврахын тулд бүхнийг оролдож үзсэн бөгөөд хүсэл нь бүтээгүй болохоор шаналлын манан дунд амьдран, тэндээсээ гарч чадахгүй, тэр ч бүү хэл үхлээс тайвшрал олохоор оролдож байв. Энэ бүхэн нь зүгээр л хүн төрөлхтөнд Сатаны шингээсэн эндүү ташаа бодол, харах өнцөг бүсгүйгээр тоглоом тохуу хийж, хорлож байгаа хэрэг байсан бус уу? Бүх хүн аминчхан байдаг бөгөөд бүх зүйлийг өөрсдийнхөө ашиг тусын төлөө, өөрсдийн зарчмаар хийдэг гэдгийг Хон’эр Бурханы үгийг уншсанаар л ойлгож авсан юм. Хоёр хүний хооронд жинхэнэ хайр гэж байхгүй; дэврүүн хайр дурлал гэж ердөө оршдоггүй. Гэвч Сатан янз бүрийн утгагүй ойлголт ашиглан хүмүүсийг завхруулж, уруу татдаг, ингэснээр тэд ёрын мууг хүндэлж, дэврүүн хайр дурлалыг бүхнээс түрүүнд эрэлхийлж, бүхэлдээ үүний төөрөгдөл дунд амьдардаг. Тэд улам бүр завхарч, доройтож, Бурханаас улам бүр холддог. Үнэнгүйгээр хүмүүс сайн муу, сайхан муухайг огт ялган салгаж чаддаггүй, мөн эерэг зүйлийг огт ялган таних чадваргүй байдаг гэдгийг Хон’эр тэр үед л үнэхээр мэдэрчээ. Хүмүүс зүгээр л Сатаны тоглоом тохуу болж, хорлогдон, эцэстээ бүхлээрээ Сатанд залгиулах болно. Бурханы авралын ачаар, Сатан хүн төрөлхтнийг завхруулсан тухай үнэнийг Хон’эр олж хараад зовлонгийн уг үндсийг олж илрүүлжээ. Бурханы үг Хон’эрийн зүрх сэтгэлийг асар их гэгээтэй болгож, сэтгэл нь ч хавьгүй амарлаа.
Нөхөр нь урвасны дараа зовлонгийн манангаас нь Бурхан аврав

Дараа нь Хон’эр Бурханы үгээс энэхүү хэсгийг уншив: “Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи гэрэл гэгээтэй, амьдралын зөв замаар алхаж чадна гэсэн үг; зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын утга учрыг мэдэж чадна, зөвхөн Бурханаар л дамжуулан чи жинхэнэ амьдралыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, үнэнийг мэдэж чадна, Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Зөвхөн Бурхан Өөрөө л муугаас зайлахад чамд тусалж чадах ба чамайг Сатаны хор хөнөөл, хяналтаас ангижруулж чадна. Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй, ингэснээр чи цаашид зовохгүй: Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг, эцсийн эцэст зөвхөн Бурхан л чиний ирээдүйг, чиний хувь тавиланг, чиний амьдралыг хариуцдаг бөгөөд Тэр бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн биелүүлж чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханы ийм мөн чанарыг эзэмшдэггүй, ямар ч хүн эсвэл зүйлд чамайг аврах эсвэл чамайг удирдах чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгөх ач холбогдол юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас)

Бурхан л хүнийг Сатаны завхралаас аварч чаддаг бөгөөд хүмүүс Бурханы үгээр дамжуулан үнэнийг ойлгосноор л хүн төрөлхтнийг завхруулах Сатаны арга, тактикийг ялган таних чадвартай болж чадна гэдгийг Хон’эр Бурханы үгээс ойлгожээ. Энэ бол Сатаны заль мэхийг ойлгож, хор хөнөөлөөс нь мултарч, чөлөөтэй амьдрах цорын ганц арга юм. Бүсгүй санаа алдан, маш олон жил эндүү ташаа санаанд захирагдаж явсандаа, мөн гэрлэлтээр дамжуулан аз жаргалыг эрж хайна гэдэг зүүд зэрэглээнээс цаашгүй байсанд халаглав. Нөхөр нь бас Сатаны завхруулсан хүн бөгөөд сөрөг, ёрын муу зүйлийг л эрж хайдаг байсан гэдгийг тэрээр бодлоо. Иймээс нөхөр нь бүсгүйд ямар ч аз жаргал өгч чадалгүй, шаналуулж, шархлуулахаас өөр аргагүй байсан юм. Хүмүүсийг гэх Бурханы хайр л амь бие хайргүй байдаг бөгөөд хүмүүсийг Сатаны эзэмшлээс аврахыг Бурхан л чин сэтгэлээсээ хүсдэг билээ. Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, өөрчлөхийн тулд янз бүрийн үнэнийг илэрхийлсэн бөгөөд бүх төрлийн орчныг бүрдүүлдэг. Энэ нь бүгд хүмүүсийг Сатаны хор хөнөөлөөс ангижруулж, аз жаргалтай амьдруулахын төлөө байдаг. Гэвч ямарваа зүйл хувийн ашиг сонирхлыг нь хөндмөгц завхарсан хүн төрөлхтөн урвах болно; Бурхан л хүмүүсийн дэргэд хэзээ ч, хаа ч байж, бэрхшээл бүрийг даван туулахад нь тусалж чадна. Бурханд л үнэхээр найдаж болох бөгөөд Бурханы гэр бол хүний сүнсний цорын ганц жинхэнэ зогсоол билээ. Урьд нь Хон’эр Сатанаас үүддэг ёрын муу чиг хандлагын талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд ямар ч аз жаргал, баяр баясалгүйгээр нөхөртөө хорсон амьдардаг байсан юм. Мөн өдөр бүрийг хөөрхийлөлтэйгөөр, Сатанд хүлэгдэж, хорлогдон өнгөрөөж, үгээр илэрхийлэхийн аргагүй шаналж байлаа. Одоо Хон’эр зовлонгийнхоо уг үндсийг олсон тул нөхрөө үзэн ядахаа больжээ. Асар хүнд ачааг мөрөн дээрээс нь авсан мэт болж, урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан, тайвшрал, эрх чөлөөг сэтгэлдээ мэдэрлээ! Тэгээд үнэнийг ойлгох замаар элдэв янзын хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних туршлагатай болж, эцэст нь Сатаны зовлон, хор хөнөөлийн тамлалтаас чөлөөлөгдөв.

Хон’эр одоо Бурханы үгийн гэгээрэл, удирдамжтай болсон болохоор урьдынх шигээ сэтгэлээр унахаа болилоо. Түүнчлэн нөхөр нь гэр бүлээсээ урвасан явдлыг бүрмөсөн зөнд нь орхиж, үүнээс чөлөөлөгджээ. Мөн манан дунд явсан өдрүүддээ эцэст нь баяртай гэж хэлсэн бөгөөд таньдаг хүн болгон нь түүнийг хүнийхээ хувьд өөрчлөгдөн, илүү эрүүл саруул ухаантай, санаа зовох юмгүй болж гэцгээлээ. Бүсгүй энэ бүх өөрчлөлтөд Бурханы үгээр дамжин хүрсэн тул Бурханд талархал дүүрэн байлаа.

Хэдэн жил өнгөрөв. Хон’эр Бурханы үгийг үргэлж уншин, чуулганы амьдралаар амьдардаг бөгөөд Бурханы үгийн тухай ах эгч нартайгаа нөхөрлөн, бүтээлийн нэг болохын хувиар үүргээ биелүүлэхэд бүхнээ зориулдаг. Хон’эрийн өдөр хоногууд сэтгэлд нь тун их нийцдэг. Тэр зарим үнэнийг ойлгож, газар дэлхий дээрх хүний амьдрал зөвхөн хань ижил, үр хүүхдийнхээ төлөө амьдрах явдал бус, харин бүтээлийн зүй зохистой үүргийг биелүүлэхийн төлөө байдаг, ингэж амьдарснаар л Бурханд баяр баясал авчирч чадна гэдгийг тодорхой олж харсан билээ. Тэгээд Бурханыг дагаж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлыг туулж, үнэнийг ойлгож, олж авахаар эрж хайх амьдралын зөв замыг эцэст нь олжээ. Энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлж, Бурханыг дуулгавартай даган, шүтэн мөргөдөг хүн болох явдал юм. Энэ бүхэн л хамгийн утга учиртай, аз жаргалтай амьдрал билээ. Бурханы удирдамж, удирдлага дор амьдралын ийм замаар замнаж, үнэн ба амийг олж авч, өөрийгөө Сатаны хор хөнөөлөөс бүрэн чөлөөлж, утга учиртай амьдралыг амьдран харуулах буюу үнэний бодит байдлыг амьдран харуулж, Бурханд алдар сууг авчрах нь л Хон’эрийн хүсэл юм!

No comments:

Post a Comment

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Чэн Бо, Хятад Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлал д орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэ...